Улсын наадмын өсвөрийн түрүү бөх Р.Омар "Алдарын цом"-д шөвгөрлөө

Батлан хамгаалах яамны харьяа "Алдар" спорт хорооноос зохион байгуулдаг "Алдарын цом" 39 дахь удаагийн шилжин явах цомын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан боллоо. Барилдааныг U18 буюу 18-с доош насны бөхчүүдийн дунд "Алдар спорт хороо"- ны спорт зааланд гурван үе шаттай суглаагаар тойргийн журмаар зохион байгуулсан байна.
- Увс аймгийн Хяргас сумын харъяат Увс нуур дэвжээний бөх сумын заан Дашнямын Мөнх-Отгон
- Говь-Алтай аймаг Төгрөг сум , Хантайшир дэвжээ,Алдар спорт хорооны бөх сумын начин Банзрагчийн Бат-Ирээдүй
- Ховд аймаг Үенч сум , Ховд дэвжээ,Алдар спорт хорооны бөх сумын заан Цэвээндоржийн Өсөхбаяр
- байр Дархан-уул аймгийн Хонгор гол сум Дархан хайрхан дэвжээ, Мон алтиус сургуулийн бөх Расолын Омар
- байр Увс аймаг Давст сум, Увс нуур дэвжээ, Алдар спорт хорооны бөх Ц.Ганбат
- Архангай аймаг Цэнхэр сум Бөх билэгт дэвжээ, Алдар спорт хорооны бөх Ц.Насанбаатар нар шалгарчээ.
Шалгарсан бөхчүүд Дархан аварга Х.Баянмөнхийн удам Мөнх-Отгон, Улсын аварга П.Бүрэнтөгсийн удам Ц.Ганбат, улсын заан Б.Серикийн удам Р.Омар, улсын начин Л.Энхсаруулын удам Ц.Өсөхбаяр, улсын начин Ц.Нямдоржийн удам Ц.Насанбаатар, улсын начин Л.Гантулгын удам Б.Бат-Ирээдүй, гэсэн бөхийн удамтай залуучууд шалгарсан онцлог боллоо.
Тус барилдааныг Алдар спорт хороо үндэсний спортыг сурталчлах хөгжүүлэх, залуу бөхчүүдийн ур чадварыг ахиулах зорилгоор сар бүр уламжлал болгон тогтмол зохион байгуулдаг юм.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.