НИЙГЭМНийгэм мэдээ
Баянхонгор аймаг электрон тамхи худалдаалахгүй байх захирамж гаргалаа

Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан электрон тамхи худалдан борлуулахгүй байхыг нийт худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт уриалжээ. Түүнчлэн “Эрүүл ирээдүйг бүтээцгээе” уриаг хэрэгжүүлж, электрон тамхинаас татгалзахыг нийт иргэд, хүүхэд, залуучуудад уриалж захирамж гаргасан байна.
Тус захирамжид Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээ, мэдээллээр хангах ажлын хэсгийн 2 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.