Ханиад томуу их байгаатай холбогдуулан Увс аймгийн Улаангом суманд нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Тус сумын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаа учир өвчний тархалтыг бууруулах, халдварлах эрсдэлийг багасгах зорилгоор шийдвэрээ гаргасан байна.
Тодруулбал,
- үзвэр үйлчилгээ
- соёл урлаг
- спортын тэмцээн уралдаан
- секц дугуйлан
- цахим тоглоом гэх мэт нийтийг хамарсан арга хэмжээг 2025 оны 11-р сарын 23-аас тодорхойгүй хугацаагаар хоригложээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгсэн мөртлөа хичээл ороод бдаг. Татвар төлөгчдөө дарамталсан шийдвэр