Улс төрийн мэдээ

Тамхины хяналтын тухай хууль: Ирэх оноос тамхины үнэ 12-17 хувиар нэмэгдэнэ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

О.Номинчимэг,

Тамхины асуудлыг шийдвэрлэх ёстой гэсэн үүднээс 78 гишүүний санал нэгдэж өргөн барьж байгаа хууль. Энэ хуулийн төсөл батлагдсанаар хэн, хаанаас ямар тамхи оруулж ирж борлуулж байна вэ гэдэг хяналтыг сайжруулж, бүгд нэгдсэн системд бүртгэгдсэнээр хуурамч тамхины асуудал гарахгүй юм.

А.Ариунзаяа,

Хуулийг дэмжиж байгаа. Өргөн барьсан гишүүдийн нэг нь би. Энэ хууль батлагдсанаар тамхины үнэ хэд болох юм бэ. Мэдээлэл өгөхгүй бол иргэдийн дунд хайрцаг тамхи 30 мянга болох гэж байна гэсэн яриа гараад байна. Цахилгаан тамхи хортой. Агаар дуслаар дамжаад дам тамхидалт үүсгэж байгаа. Аль алийг нь тамхи, тамхин бүтээгдэхүүн гэж үзэж гаалийн онцгой албан татвар авах ёстой. Хүүхдүүдэд аюултай учраас аймаг, орон нутгийн зүгээс арга хэмжээ авч байгаа нь чухал. Гэтэл бид дэндүү удаж, шийдвэр гаргаж байна.

Ажлын хэсэг, Сангийн яамны татварын бодлогын ахлах мэргэжилтэн С.Анхбаяр

Утаат тамхины онцгой албан татвар нэмэгдсэнээр жижиглэнгийн тамхины дундаж үнэ 12-17 хувиар, 2027 онд 30-40 хувиар, 2028 онд 20-30 хувиар, 2029 онд 15-20 хувь, 2030 онд 10-15 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий. Үнийг нарийвчлан гаргасан тооцооллоос харвал, янжуур тамхины дундаж үнэ 3347 байгаа бол ирэх жилээс 4366 төгрөг болж нэмэгдэнэ. Тооцооллыг гаргахдаа үйлдвэрлэгч, борлуулагч, импортлогч зэрэг оролцогч талуудын борлуулалтын тооцоолол дээр үндэслэж гаргасан.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button