Улс төрийн мэдээ

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын асуулгын цагтай

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн,

  • Монгол Улсын 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
  • Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт,

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-д заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг тус тус хэлэлцэх юм. Мөн сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг асуулгын цагтай болсон бөгөөд өнөөдөр тодорхой асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавих юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button