Улс төрийн мэдээ
Ц.Даваасүрэн: ҮХЦ-ийн дарга Г.Баясгаланг татъя гэж байгаа УИХ-ын даргын зөв шүү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд холбогдох байнгын хороогоор хэлэлцсэнийг танилцуулав.
УИХ-ын гишүүд Л.Өлзийсайханаас асуулт асууж, хариулт авч буй билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуух үеэрээ “УИХ-ын дарга Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгаланг татъя гэж хэлж байна. Энэ бол зөв. Яг ажил хэрэг болгоорой” гэв.
Г.Баясгалан нь 2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаас ийн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон юм. Түүний 6 жилийн бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусгавар болж буй билээ.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.