Улс төрийн мэдээ

Л.Өлзийсайхныг томилох асуудлаар АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага хүссэнийг 2 цаг болгов

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан богино хугацаагаар завсарласны дараа үргэлжилж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхныг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа билээ. Тэрбээр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажилд томилогдож буй юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин,

Их хурлын даргын биш. Олонхийн бүлгийн зөвлөх биш. УИХ-ын Дэгийн зөвлөх гэдэг албан тушаал дээр томилгоо хийх гэж байна. Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн олонх бүрдсэнээр байнгын хороо болон нэгдсэн чуулган хүчин төгөлдөр хуралддаг. Намын бүлэг УИХ-ын албан ёсны бүтэц. Та түрүүн хэллээ, УИХ бол мэтгэлцдэг, шийдвэр гаргахын тулд албан ёсны бүтцээрээ хуралддаг, хуралдааны үндсэн чиг үүрэгтэй байгууллага гэж. Уг нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл гэж байх ёсгүй юм. УИХ-ын зөвлөл буюу хурлаа амжилттай зохион байгуулдаг бүтэц байх ёстой. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлуудаа төлөвлөөд, дэгийн дагуу хуралдаад явдаг байсан. Гэтэл сүүлийн үед энэ хуралдаанаар биш вайбер группт шийдвэр гаргадаг боллоо. Вайбер группт хуралдааны хэлэлцэх асуудлыг хэлэлцээд заримыг нь хасаж, заримыг нь нэмдэг болов. Хэрэв ийм байх юм бол 126 гишүүн энд суух шаардлага бий юу. Энэ асуудал чинь УИХ-ын дэгийг зөрчиж байна. Эрх барьж байгаа намын дарга, бүлэг шийдчихээрээ асуудал оруулж ирдэг байж болохгүй. АН-ын бүлэг энэ асуудлаар хэлэлцээгүй. Тийм болохоор АН-ын бүлэг завсарлага авч байна” хэмээн хэлэлцэж буй асуудлаар ажлын 3 хоногийн завсарлага авах санал гаргав.

Үүнд УИХ-ын дарга Н.Учрал,

УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Мөн тэргүүн дэд дарга Ч.Ариунхур мөн чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Би өргөдлөө өг гэж шахаагүй. УИХ-ын дарга Хуулийн зөвлөхүүд бүгд чөлөөлөгдсөн нөхцөл байдалтай байгаа учраас би УИХ-ын даргын хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Л.Өлзийсайхан даргыг санал болгосон юм. Улс төржсөн томилгоо хийхийг хүссэнгүй. Би МАН-ын бүлгийн хурал дээр УИХ-ын Тамгын газрын даргын Ерөнхий нарийн бичгийн даргын асуудлаар нэг ч асуудал яриагүй. УИХ-аар шийдэх нь зөв гэсэн зарчмаар л явж байгаа юм. Түүнээс энэ асуудлыг бүлгээр авч хэлэлцээд байх нь энэ хүнд цаашид ажлаа хийхэд хүндрэлтэй байх болно. Тиймд 3 хоногийн завсарлага авчихвал УИХ-ын даргын хувьд ажлаа хийхэд хүндрэл үүсээд байгааг та ойлгоно уу. АН-ын бүлэг засварлага авах хүсэлт гаргасныг ойлгож 2 цагийн завсарлага өглөө” гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button