Улс төрийн мэдээ

Ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг хэлэлцэхэд чуулганы ирц хүрэлцэхгүй байгаа тул өндөрлүүллээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлэх ёстой. Гэсэн ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрэхгүй байгаа тул УИХ-ын дарга Н.Учрал "УИХ-д суудалтай намуудын төлөөлөл ирэх таван жилийн хөгжийн төлөвлөгөөгөөр эрүүл хэлэлцүүлэг өрнүүлж, идэвхтэй оролцох ёстой. Тиймээс УИХ-ын гишүүд танхимдаа ирэхийг урьж байна" гэсэн юм.

Мөн өнөөдөр уг тогтоолын төслийг хэлэлцэх сүүлийн өдөр учир үдээс хойших хуралдаанаар гишүүд бүрдсэний дараа хэлэлцүүлэхээр үдээс өмнөх хуралдааныг өндөрлүүллээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button