ЭРҮҮЛ МЭНД

2025 он гарсаар Монголд 36 хүн ХДХВ-ийн халдвар авч, 5 хүн энэ өвчний улмаас нас баржээ

Өнөөдөр ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Энэ өдрийг “Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэж байна.

Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр, 2025 оны 1-10 дугаар сард улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 35 тохиолдол бүртгэгджээ.

Энэ өдрийг “Асуудлыг шийдье, хариу арга хэмжээг сайжруулъя” уриан дор тэмдэглэж байна. ДЭМБ-ын санаачилгаар 1988 оны 12-р сарын 1-нээс эхлэн дэлхий нийтээр ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тэмдэглэж ирсэн. 1995 онд ХДХВ-ийн халдварын эсрэг анхны үр дүнтэй нийлмэл бэлдмэл эмчилгээнд нэвтрүүлжээ. Үүнээс өмнө өдөрт 6-8 ширхэг эм уудаг байсан бол 1995 онд гурван эмийн холимгийг өвчтөн өдөрт нэг ширхгийг тогтмол цагт уух боломжтой болсон. Энэ өвчний эмчилгээнд том дэвшил авчиржээ.

Өмнөд Африкт шимпанзе-н махыг хүнсэндээ хэрэглэх үед ХДХВ хүнд халдварласан байж болзошгүй гэж үздэг. ХДХВ мутацид орж хувьсан өөрчлөгдөж байдаг тул энэ халдварын эсрэг вакцин өнөөг хүртэл гараагүй байна.  

  • 1996 онд НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр батлагдсан. 2004 онд амны хөндийн шингэнд ДОХ-ын вирус ирүүлэх хурдавчилсан оношлуурын зөвшөөрөл олгосон.
  • 2011 он ретровирусийн эсрэг эмчилгээний үр дүнд ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа хүмүүсийн дунд халдвар дамжих эрсдэл 96 хувиар буурсныг нотолжээ. Өөрөөр хэлбэл, халдвартай хүн оношлогдвол аль болох хурдан эмчилгээнд оруулж, бусдад халдвар тараах эрсдэлийг бууруулна гэж үзэж байна.
  • 2012 онд анх гэрийн нөхцөлд өөрийгөө оношлох оношлуур нэвтэрсэн.
  • 2015 онд бүгдийг эмчилье буюу эрсдэлт бүлгийн хүн амыг өртөлтийн өмнөх урьдчилан сэргийлэх эмчилгээ нэвтэрсэн түүхтэй

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button