НИЙГЭМНийгэм мэдээ

Мал тооллого ирэх ням гарагаас орон даяар эхэлнэ

Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллог орон даяар ирэх ням гарагаас эхэлэнэ. 2025 оны жилийн эцсийн мал тооллого 12-р сарын 7-17 өдрүүдэд улсын хэмжээнд 10 хоног үргэлжлэх юм.

Өнгөрсөн оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоолж байжээ. Мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрээр, Өмнөговь тэмээгээр, Өвөрхангай хониор, Баянхонгор ямааны тоогоор тэргүүлж байсан аж.

Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага мал сүргээ тооллогын хугацаанд ойр бэлчээрлүүлэн тооллогодоо идэвхтэй хамрагдахыг Үндэсний статистикийн хороо уриаллаа.

Б.АЗЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Малын нам малаа жил бүр тоолно, хүнийг хаяна, завсрын тооллого гэж гурилдана, бас пүүз, өмд, архи, тамхи тоолмоор юм.

Back to top button