Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Ираны дэглэм өөрчлөгдөх нь хамгийн сайн үр дүн байх болно гэв

АНУ болон Иран хоёр цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцэж байгаа. Үүнтэй зэрэгцэн Вашингтон тэнгисийн цэргийн хүчнээ Ойрх дорнодын ойролцоо байрлуулах болсон. Тэгвэл Пентагон хоёр дахь нисэх онгоц тээвэрлэгч хөлгөө Ираны ойролцоо илгээжээ. Тэрхүү онгоц нь USS Gerald R. Ford буюу дэлхийн хамгийн том, хүчин чадалтай тээвэрлэгч хөлөг юм.

USS Gerald R. Ford замдаа гарсан гэх мэдээллийн хажуугаар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд дэглэм өөрчлөгдвөл хамгийн сайн зүйл гэжээ. Мөн тэр хэлэхдээ, тун удахгүй Ойр дорнодод их хэмжээний зэвсгийн хүч цугларна хэмээсэн байна. АНУ-ын тал одоо явагдаж буй хэлэлцээнд Ираны баллистик пуужингийн хөгжүүлэлт, бүс нутаг дахь зэвсэгт бүлгүүдийг дэмжиж ажилладаг тухай асуудлуудыг авч үзэх хүсэлтэй байгаа. Харин Иран зөвхөн цөмийн хөтөлбөрийг л хэлэлцэнэ гэж мэдэгдсэн. Хэрвээ хоёр тал тохиролцоонд хүрч чадахгүй бол Иранд цохилт өгнө гэж Трамп анхааруулаад байгаа билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button