Улс төрийн мэдээ

Б.Хэрлэн: М.Нарантуяа-Наратай холбоотой гомдол Ёс зүйн дэд хороонд ирээгүй, уулзаж ярилцана

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн Түнхэл тосгон дахь гэрт хулгай орсон хэрэг гарч, цагдаагийнхан шалгаж эхэлсэн. Хулгайн хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара бухимдлаа илэрхийлж, сошиал сүлжээнд ёс бус үг хэллэг хэрэглэн бичлэг, пост хийсээр буй. Энэ үйлдэл нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байгаа бөгөөд гишүүний ёс зүйн асуудал энд хөндөгдөж буй юм.

Өмнө нь Ёс зүй, дэгийн байнгын хороогоор ороод авсан удаатай ч сошиалын хэрүүл, тэмцэл нь ер тасраагүй.

Өдгөө Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэн буй. Тэрбээр үүсээд буй ёс зүйн асуудлын талаар "Одоогийн байдлаар надад УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай холбоотой ямар нэгэн өргөдөл, гомдол ирээгүй байна. Энэ асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр хуралдаагүй. Юуны өмнө УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Наратай уулзаж, ярилцсаны дараагаар ёс зүйн хариуцлагын асуудлыг ярина. Мөн энэ асуудлаар олон нийтэд удахгүй мэдээлэл хийнэ" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zula
Zula

За эрхэм гишүүн гуай хохирогчийг шийтгэчихэв дээ хулгайчаа барьж хохирол барагдуулах тал дээр хууль хяналтын байгууллагатайгаа хамтар!!!!!за юу хууль гууль болсоны жишээ ард иргэд бол маш их хохирч байгаа эд хөрөнгө,эрүүл мэнд,амь насаараа ш дээ

ЗОЧИН
ЗОЧИН
Reply to  Zula

Хохирогч байж болох ч монголчуудыг хэл амаар доромжилж ёс зүйгүй аашилж болохгүй шүү.

G.Bayanjartgal@yatsgoo.com

Guyanathya yamatguy...,,,yamnaa ...,,,

Холбоотой мэдээ

Back to top button