Гадаад мэдээДЭЛХИЙ

Хэрэглэгчид iPhone 17-г худалдаж аваад удалгүй зарах болжээ

“SellCell” сайт шинээр гаргасан тайлангаас харвал “Apple” компанийн хамгийн сүүлийн үеийн гар утас болох iPhone 17 хуучин төхөөрөмж солилцох зах зээлд арилжаагаараа тэргүүлж эхэлжээ.

iPhone 17 худалдаанд гараад хэдхэн сар болж байгаа ч төхөөрөмж солилцооны 11.5 хувийг эзэлж нэгт жагссан байна. Энэхүү шинжилгээг SellCell компани өөрийн дотоод мэдээлэл болон iPhone худалдаж авдаг 40 бие даасан газрын үнийн мэдээлэлд үндэслэн хэрэглэгчид хамгийн их солилцож буй 20 гар утасны жагсаалтыг гаргажээ.

iPhone 17 Pro Max загвар солилцооны зах зээлд эзлэх хувь өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын сүүлчээр 5.1 хувь байсан бол хоёрдугаар сарын эхэн гэхэд 11.5 хувь болж өссөн байна. Өөрөөр хэлбэл дөрвөн сарын дотор iPhone 17 Pro Max солилцох нь хоёр дахин нэмэгдсэн байна. Харин Samsung Galaxy S25 ultra нийт солилцооны 3.2 хувь буюу 17-т жагсжээ.      

Хэрэглэгчдийн солилцож буй утаснуудын 86 хувь нь эдэлгээ маш сайн эсвэл сайн гэсэн үнэлгээтэй байгаа аж. Үүнээс харвал олон хэрэглэгч утсаа худалдаж аваад удалгүй буцааж зарж байна.

Графикийн эх сурвалж: SellCell

iPhone 15 Pro Max болон iPhone 14 Pro Max загварууд тус бүр солилцооны 7.3 хувийг эзэлж, 17 Pro Max-ын ард жагссан байна. Харин iPhone 16 Pro Max болон iPhone 13 загварууд тус бүр 7.2 хувийг эзэлжээ. Хэрэглэгчид хамгийн их солилцож буй 20 төхөөрөмж нийт солилцооны үйл ажиллагааны 47 орчим хувийг бүрдүүлсэн юм.

Хэрэглэсэн гар утас солилцох зах зээлд хуучин загварууд давамгайлдаг. Тиймээс iPhone 17 Pro Max ийм хурдан жагсаалтыг тэргүүлж байгаа нь анхаарал татаж байна.

iPhone 17 Pro Max худалдаанд гарснаасаа хойш 145 хоногийн дотор үнэлгээнийхээ 25.4 хувийг алджээ. Үүнтэй ижил хугацаанд iPhone 16 Pro Max-ийн үнэ 32.5 хувиар буурч байсан юм. Өөрөөр хэлбэл, iPhone-ы шинэ загвартайгаа харьцуулахад үнэлгээгээ илүү сайн хадгалжээ. Мөнгөн дүнгээр тооцвол өмнөх загвартай харьцуулахад шинэ iPhone үнэлгээгээ 95 ам.доллароор илүү хадгалсан аж.

“SellCell”-ийн үзэж байгаагаар хүмүүс утсаа эрт солих болсон нь дахин борлуулах үнэ өндөр байгаатай холбоотой аж. Одоогоор хэрэглээд удаагүй байгаа iPhone 17 Pro Max-ийн үнэ дунджаар 967.50 доллар байна. Үнэтэй гар утаснуудыг хүмүүс мөнгөний хэрэгцээ гарсан зардаг. Тиймээс iPhone 17 Pro Max-ийн солилцоо ийм их байгаа нь АНУ-ын эдийн засгийн ерөнхий нөхцөл байдлыг илтгэж байж магадгүй юм. Мөн зарим хэрэглэгч зүгээр л iPhone 17-д тийм ч сэтгэл хангалуун бус байгаа учир солилцож байх магадлалтай.

Эх сурвалж: Mac Rumours

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button