Улс төрийн халуун сэдэв

Г.Занданшатарыг Ерөнхийлөгчид өрсөлдөхөөс хамаарах түүнд амласан САЙДЫН СУУДАЛ

МАН-ын дарга Н.Учрал Бага хурлын үеэр Ерөнхий сайдын суудлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж буй Г.Занданшатарыг танхимдаа ажиллах урилга өгсөн. Энэ нь ч нэг талаараа Н.Учралын өгч болох дипломат ажил юм. Г.Занданшатар дөрвөн сарын өмнө намын дарга болох алхмаасаа ухарч, Н.Учралыг өрсөлдөөний талбарт ганцаар гаргасан автор нь.

Н.Учрал тухайд үедээ хөшигний ард "Таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ, танхимыг тань тогтвортой ажиллуулна" гэж амласан байдаг. Ингэж амлахдаа л тэр МАН-ын дүрмийн 24.3 дахь "Ялсан намын дарга Засгийн газраа удирдана" гэдэг заалтыг хэвээр үлдээх дүрмийн цохолт хийлгэсэн. Уг дүрмийн хүрээнд Засгийн газраа дөрвөн сараа Г.Занданшатараас Н.Учрал авч буй үйл явц өнөөдөр өрнөж байна.

Тиймээс Бага хурлын индэр дээрээс Засгийн газарт ажиллах урилга өгөх нь Г.Занданшатарын хүртэх ёстой, сонголт хийх эрх эдэлж болох ойлголт байв. Гэхдээ Н.Учралын түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх амлалт өнөөдөр хэвээр буй эсэх нь тодорхойгүй юм.

Г.Занданшатарын тухайд, ЗГХЭГ-ын даргаар очиж, С.Бямбацогтыг УИХ-ын даргаар илгээх хувилбар Ерөнхийлөгч тойрсон бүтэц дотроо хамгийн боломжтой хувилбар. Энэ нь шударгаар хэлэхэд, төрийн тэргүүн өнөөдрөөрөө Г.Занданшатарт ямар хандлагатай буйгаас хамаарах ойлголт болчхоод байна.

Нөгөө талаас Г.Занданшатар сүүлийн өдрүүдэд Рио Тинтогоос болж буй уначхаж буй мессежийг хүчтэй өгөв. Онтре хоёр лицензийг цуцлах чиглэл Г.Дамдиннямд өгсөн ч би, үгүй ч биз. Өнөөдрөөр түүнийг үгүйсгэж лав мэдэгдэл хийх сайд үгүй юм. Тэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамыг удирдаж, энэ мэт сэдвийнхээ эзэн болбол Ерөнхийлөгчийн сонгуулийн суурь хөрс сайн бүрэлдэж мэдэх.

ЗГХЭГ-ын дарга, АҮЭБ-ийн сайдаар очихгүй бол Г.Занданшатар Гадаад харилцааны сайд мөн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдын суудал ч сайтар зохих дүрээр нэрлэж болно. Г.Занданшатарын засаглах хугацаанд улсын тоон үзүүлэлтүүд өссөн. Энэ "өссөн үнэн"-гээ үнэд оруулж, тордохын төлөө ажиллах амбиц байж болно.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд Үндсэн хуулийн бус аргаар "углааштай" ээж дээр эмзэглэсэн популизм хийгээд огцорчхож байв. Түүний суудлыг нь авсан Л.Оюун-Эрдэнэ ч өөрийн цаг хугацаандаа эзэн байх гэж байдгаараа хичээсэн.

Харин эдүгээ Г.Занданшатар тоон үзүүлэлтүүдээ жаахан ахиулж байгаад, эдийн засаг яг хүндрэх сэрүүлэгт цагаар өөрийн хүсэлтээр огцорчихлоо. Н.Учрал намын даргын хувиар түүний улс төрийг сайтар өнгөлж, өөрийн цаг хугацаандаа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр ажиллах бүрэн боломжтой. Мэдээж өөрөө болоод өнөөгийн төрийн тэргүүн үүнийг хүсвэл шүү дээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

За Зандка чи ГХЯ аваад тэр амээрэк гэдэг улсад элчингээр очсон нөхрийг эргүүлэн татмой.Төрд нэг ч минут ажиллаж үзээгүй нэг мудак арай хол үсэрчихлээ.Ажаа мама Сарангэрэлийг эргүүлэн тат улны хүмүүсийг шагай хавьцаа авчрах тал дээр тэр ажиллах ёстой.Одоо төрийн албанд солих дотоожгүй болтлоо гүрийсэн охид хөвгүүдийг томилох нь шудрага ёсонд нийцнэ.

Зочин
Зочин

Хүүк савраа татаасай

Зочин
Зочин

хэрвээ ЗАНДАНБАЛЙ ЕЕКТ ҮЗВЭЛ АН-Д САЙН ЗӨВ ХҮНЭЭ ӨРСӨЛДҮҮЛВӨЛ ТОМ БОЛОМЖ ШҮҮДЭЭ. АН ГЭХДЭЭ АСУУДАЛТАЙ ХООРОНДДОО ЭВЛЭРЧ ДИИЛЭХГҮЙ ЗАДАРСАН. ЭНИИГ Л ХҮҮК АШИГЛАХ ГЭЭЛ БАЙХ ШИГ БА

Дүлзэн
Дүлзэн

ЭЗХЯ ны сайдаар нэг тархигүй. ясан толгойт ажиллаж байгаа ЗШ аар солих нь зөв.

Зочин
Зочин

зохих ёсны мэдлэтэгэй хүн ямар ч сайдад тохирно гэхдээ одоо мэдэлг боловсролтй хүмүүс л очихгүй бол төрийн ажил явахгүй шүү гэдэг нь тодорхой болсон махан толгойтууд хаана төгсөөннь тодорхойгүй хүмүүс намын шугамаар төрд орох нь төрийг самарчих юм байна даа

Холбоотой мэдээ

Back to top button