Д.Батлут: Урсгал зардлыг хэмнэж, зайлшгүйгээс бусад бүх хурал, зөвлөгөөнийг цахимд шилжүүллээ

Монгол Улсын шинэ Засгийн газар бүрэлдэж, Батлан хамгаалахын сайдаар улиран томилогдсон Д.Батлут үүрэгт ажлаа хүлээн авсан даруйдаа салбарын удирдах бүрэлдэхүүний анхны “Өргөтгөсөн шуурхай хуралдаан”-ыг зарлан хуралдууллаа.

Хуралдаанаар Батлан хамгаалах яамны харьяа байгууллагын дарга нар өөрсдийн хариуцсан чиглэлээр өгөгдсөн үүргийн биелэлт болон үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудын талаар товч илтгэл танилцууллаа.
Мөн үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут Монгол Улсын Засгийн газраас баримталж буй хэмнэлтийн бодлогын хүрээнд салбарын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах чиглэлээр салбарын хэмжээнд ажлын байрны орон тоог нэмэгдүүлэхгүй байх, шинээр ажилтан авахыг түр хязгаарлаж, өөрсдийн нөөц боломжийг оновчтой хуваарилж ажиллахыг үүрэг болгов.
Түүнчлэн төсвийн урсгал зардлыг хэмнэх зорилгоор хурал, зөвлөгөөнийг зохион байгуулах хэлбэрт өөрчлөлт оруулж, гадаад болон дотоодын биечлэн уулзах зайлшгүй шаардлагатай уулзалтаас бусад бүх шатны хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр явуулж, томилолт болон зохион байгуулалтын зардлыг бодитойгоор бууруулахыг даалгав.
Хуралдааны төгсгөлд салбарын хэмжээнд зарласан "Хүн төвтэй хөгжил, шинэчлэлтийн жил"-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг эрчимжүүлж, үүрэг даалгаврын гүйцэтгэлийг чанаржуулахыг онцгойлон анхааруулснаар хуралдаан өндөрлөлөө.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ юу болоод байгааг хэлээд өгөх хүн байна уу? хамуудаа энэ сайданцар нэртэй алиалагчийн өмнө сууж байгаа цэргийн дүрэмт хувцастай хүмүүс бол мэрэгжлийн цэрэг офицерууд.Эд нарт энэ нөхөр юу хэлж зөвлөх болж байна цэргийн жагсаалд нэг ч минут болж үзээгүй ака буу тт гар буу хоёрыг ялгаж танихгүй энэ салбарын талаар а ч үгүй нөхөр шүү.Мэрэгжлийн бус хүмүүс яам тамгын газрыг удирдаад яаж самардгийг бид сүүлийн 30 гаран жил сайтар мэдэрсэн горыг нь ч амссан тэр байтугай мэрэгжлийн гарууд ч чадахгүй байгааг харлаа үзлээ мэдэрлээ.Үүрийн 4 цагт хүндэт харуул жагсааж улаан хивсэн дээгүүр алхан тэнэгтсэн энэ мангараас БХЯ г чадварлаг удирдана гэж яагаад бодовоо.Амьдралын яааг бодит үнэн бол наад хүнээ Архангайн Хашаат сумаа удирд гээд явуулчихаа.Жишээлбэл байлдааны хээрийн сургууль болоход энэ гар газрын зураг дээр ажиллаж чадахгүй байлдааны машин,танк БТР зэргийг ялгах уу? буу зүүсэн трактор ч юм уу? саугаа үүрээд сартай шөнө харуулд гарах ээ мөн сайхан шүү гэвэл яанаа таминээ.