УЛС ТӨР

УИХ-ын даргыг улс төрийн намаас ангид байлгах хуулийг хэлэлцүүлж байна

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тэргүүтэй хэд хэдэн гишүүний санаачлан өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцэж байна.

Уг хууль нь,

  • 1 дүгээр зүйл. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
  • “11 дүгээр зүйл.Улсын Их Хурлын даргыг сонгох
  • 11.1.Олонх Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ.
  • 11.2.Улсын Их Хурлын даргыг гишүүн саналаа илээр гаргаж, нийт гишүүдийн олонхын саналаар дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно.
  • 11.3.Нэр дэвшигч Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй бол энэ хуулийн 11.1 дэх хэсэгт заасны дагуу өөр гишүүний нэрийг дэвшүүлж сонгоно.
  • 11.4.Улсын Их Хурлын дарга нь намуудын улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Улсын Их Хурлын дарга Олон Улсын Парламентын Холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно.
  • 11.5.Улсын Их Хурлын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд намаасаа түдгэлзэнэ. Улсын Их Хурлын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний Улсын Их Хурлын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй" гэсэн нэмэлт өөрчлөлт юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button