НийгмийнНийгэм мэдээ
Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар аймгийн гурван суманд түймэр гарч, бүрэн унтраажээ

Өнөөдөр улсын хэмжээнд дөрвөн хээрийн түймрийн дуудлага мэдээлэл ирсний гурвыг нь онцгой байдлын алба хаагчид бүрэн унтраажээ. Үүнд:
- Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан II багийн "Шар хадны энгэр" гэдэг газар 13:35 цагт гарсан хээрийн түймрийг 15:10 цагт цурамд оруулж, 16:00 цагт бүрэн унтраалаа.
- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ I багийн “Багын Бригад" гэдэг газар 14:20 цагт гарсан хээрийн түймрийг 17:00 цагт бүрэн унтраалаа.
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран I багийн "Дунийн бүрд" гэдэг газар 15:30 цагт гарсан хээрийн түймрийг 16:35 цагт унтраажээ.
Харин Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт III баг "Ар худаг" гэдэг газар хээрийн түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ажиллаж, 15:30 цагт цурамд оруулаад байгаа аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.