НийгмийнНийгэм мэдээ

МЭЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Алтангэрэлийг томиллоо

Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгчээр Х.Алтангэрэлийг томилжээ. Тэрбээр Мал эмнэлгийн ухааны докторын зэрэгтэй, ХАА-н салбарт 28 жил ажиллаж байгаа аж.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Малын халдварт өвчний тархалтыг яаралтай таслан зогсоох, мал эмнэлгийн байгууллагын тогтолцоог хэрхэн боловсронгуй болгох талаар дунд хугацааны баримт бичгийн төсөл боловсруулж танилцуулах, бизнес эрхлэгчдэд экспортын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хүнд суртал, авлигаас ангид түргэн шуурхай болгоход анхаарч ажиллах үүрэг болгосон байна.

Х.Алтангэрэлийн намтар, ажилласан байдал:

  • 1975 онд Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, ХААИС-ийг малын их эмч мэргэжлээр төгсөн.
  • 2009 онд Япон Улсын Обихирогийн Мал эмнэлгийн ухааны доктор (Ph.D)-ын зэргийг тус тус хамгаалжээ.
  • 1998–2000 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн факультетийн Дотор өвчин - эм судлалын тэнхимд туслах багшаар,
  • 2000-2002 онд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эм хор судлалын лабораторид эрдэм шинжилгээний дэд ажилтнаар,
  • 2002-2006 онд Улсын мал эмнэлгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газар мэргэжилтнээр, ХХААЯ-ны мал эмнэлгийн газар,
  • 2011-2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мал эмнэлэг, үржлийн газарт мэргэжилтнээр,
  • 2012-2016 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мал аж ахуйн салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр,
  • 2016 оноос одоог хүртэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын мал эмнэлгийн бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах шинжээчээр тус тус ажиллаж байжээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

түр орлон гүйцэтгэгч шдээ

Зочин
Зочин

Мал эмнэлэгийн салбарыг дампууралахад дотор нь бсан л нөхөр бна

Холбоотой мэдээ

Back to top button