Нийгэм мэдээ

Прокурор асан Э.Амарбат нарт холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэнэ

Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Э.Амарбат, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга, өмгөөлөгч П.Одонтунгалаг, "Баян хотгор" ХХК-ийн Б.Мандахбаяр нарт холбогдох авлигын хэргийг шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, дараах шийдвэрийг гаргасан.

Тухайлбал,

Э.Амарбатыг  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27.000.000 төгрөгөөр торгох ял,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэд захирал асан Ц.Гантулга эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 04 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял,

Өмгөөлөгч П.Одонтунгалагт Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулах гэмт хэрэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оноосон.

Тэгвэл тус хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэхээр товлосон байна.

Шийдвэрийг эргэн мэдээлэх болно.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button