Танилц: Нийслэлийн мега төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэр, шийдвэрлэлт

Нийслэлийн 2024-2026 оны төсөв, мега төслүүдийн хөрөнгө оруулалтын зарцуулалтыг хянах ерөнхий сонсгол УИХ-ын Төсвийн байнгын хорооноос хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.
Энэ үеэр Улаанбаатар хотын хөгжлийн 16 төслийн шаардлагатай санхүүжилт, шийдэгдсэн төсвийг албаны эх сурвалжаас тодруулан хүргэе. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд нийт 28.9 их наяд төгрөг шаардлагатай байна. Үүнээс 2026 оны 6 сарын байдлаар 1.4 их наяд төгрөгийн буюу зургаан хувийн санхүүжилтийн гүйцэтгэлтэй байгааг дурдсан юм.
Төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийн хувьд, 48 хувь буюу 13.9 их наяд төгрөгийг гадаад зээлээр, 23 хувь буюу 6.7 их наяд төгрөгийг төр хувийн хэвшлийн түншлэлээр, 19 хувь 5.6 их наяд төгрөгийг Улс, Нийслэлийн хөрөнгөөр, 9 хувийг үнэт цаас болон буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
Үүнээ дараах байдлаар санхүүжилт шийдвэрлэгджээ.
- Шийдвэрлэгдсэн санхүүжилт: 9.8 их наяд төгрөг (34%)
- Шийдвэрлэгдээгүй санхүүжилт: 19.0 их наяд төгрөг (66%)
Эх үүсвэр шийдвэрлэгдсэн төслүүд:
- ТЭЦ-5 төсөл: 2.4 их наяд төгрөг
- Туулын хурдны зам төсөл: 2.4 их наяд төгрөг
- Сэлбэ орон сууцны хороолол төсөл: 2.2 их наяд төгрөг
- Улаанбаатар трамвайн 2-р шугамын төсөл: 1.2 их наяд төгрөг
- Баянхошуу орон сууцны хороолол төсөл: 0.8 их наяд төгрөг
Бусад төсөл : Хүннү, Эмээлт, Дүүжин тээврийн төслүүдийн нийт санхүүжилт 0.8 их наяд төгрөг тус тус багтаж байна. Энэхүү зургаан төслийн бүтээн байгуулалт өрнөж, бусад нь ТЭЗҮ болон БОННҮ-ийг боловсруулж дууссан, мөн боловсруулах шатандаа хэрэгжиж байна.
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.