Н.Учралын холбогдсон 3.5 тэрбум Л.Оюун-Эрдэнийг огцруулсан 10 саяын бөгжнөөс 350 дахин их| хэрхэхийг У.Хүрэлсүх шийдэх цаг
Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга учир Н.Учралын талаар Төрийн ордонд шуудхан сөрөөд дуугарах нь АН, МАН гэлтгүй угаас "халуун". Л.Оюун-Эрдэнийн хүү найз бүсгүйдээ алмаазан бөгж, үнэтэй цүнх бэлэглэсэн кэйс дээр "Гэр бүлийнх нь асуудалд хүндэтгэлтэй ханд" гэж сэтгүүлчдэд дургүйцлээ илэрхийлэх улстөрчдийн байр суурь л хэсэгтээ явсан.
Л.Оюун-Эрдэнийн хүүгийн авсан алмаазан шигтгээтэй бөгж, цүнх 10 саяар яригдаж байсан бол эдүгээ Н.Учрал 3.5 тэрбумыг ХОМ дэх "Их засаг" олон улсын сургуулийнхаа салбарт төсвөөс өгөхийг завдсан гэх хардлагад унав. Зөрүү нь 350 дахин их, Н.Учралынх.
Тэгэхээр айж мэгдэхээс ч аргагүй юм. АТГ-ын үүдэнд өөрөө л харайлгаад очсоныг харахад Н.Учралын баг энэ кэйс дээр их адаггүй үймэлдэж, даргыг нь томилдог бүтэц дээр өөрөө очвол нөлөөлсөн хэрэг болно гэдэг энгийн логикийг ч мартахад хүрчээ.
Харин дөрвөн жил Засгийн газар тэргүүлж, намынхаа бүх хүчнүүдийг танхимдаа нэгтгээд хумьчихсан Л.Оюун-Эрдэнэ эхэндээ алмаазан бөгжний манаргаан дэгдэхэд тоогоогүй харагддаг. Айхтар вакумжсан, өөртөө итгэлтэй үе нь ч тэгж таарсан биз ээ. Гэвч түүний эхэндээ төдийлөн тоож үзээгүй 10 саяын асуудал эцэстээ Засгийн газрыг огцруулахад хүргэсэн.
Н.Учрал дээр нэг ялгаатай тал харагдаж байгаа нь, 3.5 тэрбумыг сэтгүүлчид яг Н.Учралын ээжийнх нь компани авахыг завдсаныг бүх нийтэд ил тод дата мэдээллээр гаргаж, УИХ-ын гишүүдийг хөөж давхисаар "нэг муу эксел файл" олж авсныг хэлүүлж чадаж байж, сэдэв болголоо. Анзаарсан уу, эхний өдөр ямар ч шүүмжлэлт орчингүй, зүгээр л "Их засаг кинг" сургууль гэж мэдээлээд өнгөрснийг.
Аа, харин Л.Оюун-Эрдэнийн хүүгийн "бөгжний хэрэг" төв талбайд "Огцроход амархан" жагсаал болтлоо өргөжсөн. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийнх шиг нийгмийн сэдэв болгох өдөөлтийг ямар нэгэн хүчнээс, бүлэглэлээс, зориудаар мөнгөжүүлж, хөөсрүүлж хийсэнгүй, Н.Учралын кэйс дээр.
Мэдээж МАН дотор 30-ийн талынхан мөнөөх гайхал эксел файлыг улс төрчид бүгдээр нууж мэдэхээр байсныг сөрж гаргаж ирлээ. АН-ынхан ичихдээ ганц залууг л урагш түлхээд, гишүүд нь Н.Учралыг шүүмжлэхээс ихэнх нь эмээцгээлээ. МАН-ын 38-ынхан дотроо Н.Учралаа "голж" толгой сэгсэрсээр буй ч утаа тавингуут гарч ирэхээр залуу мөндлүүд биш ээ.
Сөөлжилж бичихэд, Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх, эсэх асуудлаар санал хураахын өмнө УИХ-ын чуулганы танхимд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орж ирэн "Засгийн газар харамсалтайгаар уналаа" гэх алдарт үгээ хэлээгүй бол гишүүд итгэл үзүүлчхээр хэмжээнд саналаа тоолчхоод байв. Ердөө тавхан минут үг хэлээд, Засгийн газрыг огцруулан, ЕТГ-ын даргаа танхимын тэргүүнээр томилсноор У.Хүрэлсүхийн ил "хаанчлал" эхэлсэн гэж болно.
Энэ бүх процесс дунд МАН доторх 1980 оныхноос торойтол нэг хүн "урвасан" нь Н.Учрал байлаа. Ердөө жил гаруйн өмнө өрнөсөн процесс дунд тэр яг ингэж торойтол хурдалсаар эдүгээ намын дарга, Ерөнхий сайд болсон. Хувь заяа түүнийг тохуурхав уу гэлтэйгээр Л.Оюун-Эрдэнийн хүүгийн бөгжний үнийг 350 дахин нугалсан дүнд холбоод шидээтхэв.
Одоо сөрөг хүчин асар сайн бол энэ сэдэв өөрөө л нийгмийг түймэрдэх юм. Гэвчиг Н.Учралыг огцруулахаар өнгөрсөн хавар 42-уулаа гарын үсгээ зурлаа гэгдсэн АН-ынхан нэг нэгээрээ сугалуулсаар эдүгээ 20 орчимд л очсон гэгдэж буй. Ийм нөхцөлд тэд нийгэмд сэдэв, мэтгэлцээн үүсгэж биш, нэгэнт өндрөө авсан сэдвийг ичсэндээ жаахан дагаж цогих төдий л дороо эргэцэх нигууртай. Харин сөрөг хүчний үүргийг өчигдрийн байдлаар МАН-ын 30 доторх хэдхэн гишүүн л хийв. Гэхдээ тэд ч бас айхтар нөлөөлөл үзүүлэхгүй юм.
Ганцхан хүн бий. Тэр нь Ерөнхийлөгч. Яг л Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэл үзүүлэх, эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн, санал хураахын өмнө хуралдааны танхимд өөрөө ороод ирсэн шигээ Н.Учрал дээр тэгж хөдөлбөл Засгийн газар огцрох хэмжээнд асуудал явчхаар.
Нэг ёсондоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүсэх аваас Н.Учралыг яг Л.Оюун-Эрдэнэ шиг парламент нь итгэл үзүүлэх, эсэх нөхцөл рүү шахачхаж болох. Эс бөгөөс гишүүдэд тараагдсан эксел файл алдаатай байсан гэж үзэн, хэдэн төрийн албан хаагч халаад л улс төрийн энэ хүч урагшаа энерцээрээ явчихна.
"Яадаг ч байсан тэтгэвэр нэмнэ" гэх ганцхан өөрийгөө өмөөрдөг үгийг Н.Учрал ээжийнхээ сургуульд өгөхийг завдсан 3.5 тэрбумын агуулга дээр хэлээд байж болохгүй. Энэ хэрэг явдал яаж өрнөлөө ч бид "нэг тийм явуургүй" л Ерөнхий сайдтай болсноо харин сайтар ойлгож авцгаах юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Л.Оюун-Эрдэнийн 10 саяын бөгж Засгийн газрыг унагаж байхад, Н.Учралын 3.5 тэрбум гэр бүлийнхээ сургуульд өгөх гэж байхад чимээгүй өнгөрнө гэж байхгүй шүү.
350 дахин их мөнгө төсвөөс ээжийнхээ сургууль руу шахах гэж байхад юун тэтгэвэр нэмнэ гэж яриад сэдэв бариад байгаа юм бэ?
Н.Учрал өөрөө АТГ дээр гүйж очоод байгаа нь бүр инээдтэй. Даргыг нь томилдог газар дээрээ очихоор ямар шалгалт болох юм.
3.5 тэрбум төсвийн мөнгийг "Их засаг"-таа өгөх гэж байсныг нь сэтгүүлчид ил гаргаагүй бол чимээгүй өнгөрөх байж дээ.
Төсвийн мөнгөөр хүүхдүүддээ бөгж авч өгнө, ээжийнхээ сургуулийг санхүүжүүлнэ... Ард иргэд нь ядарч байхад эд нар тансаглаж ханахгүй юм аа.
Нэг муу эксел файл гээд байгаа юм дээр нь хамаг завшиж байсан мөнгө нь гарч ирээ биз дээ. Одоо төрийн албан хаагчдадаа бурууг өгөөд өөрөө үлдэх санаатай.
Оюун-Эрдэнэ нь 10 саяас болоод огцорсон юм бол 3.5 тэрбумын хэрэгт холбогдсон Учрал одоо шууд огцрох ёстой биз дээ?
МАН доторх эрх мэдлийн тэмцэл нь арай л хэтэрч байна аа. Төсвийн мөнгийг хувийн сургууль руугаа урсгахаа болиоч.
"Яадаг ч байсан тэтгэвэр нэмнэ" гэж иргэдийн ам таглах гэж зангидахаа болио. Ээжийнхээ сургуулийн 3.5 тэрбумыг эхлээд тайлбарла.
Оюун-Эрдэнийг унагасан сценари дахиад давтагдаж байна. МАН дотроо бие биенээ замаас нь зайлуулах гээд барьцаалаад эхэллээ.
Н.Учрал угаасаа л урваж шарваж гарч ирсэн хүн. Одоо өөрийнх нь тарьсан гай өөр дээр нь ирж байна даа.
Ээжийнх нь сургууль, гэр бүлийнх нь бизнес рүү төсвийн мөнгө урсаж байгаа нь ашиг сонирхлын асар том зөрчил шүү дээ!
Хүрэлсүх хулгайч оролцож байж огцордог засаг уу...тэр хулгайч юу юм хаан уу заан уу...Хулгай хийсэн л бол огцрох ёстой
Огцруул
ЗА ӨНӨӨХ УХНААГИЙН ЯЛДАМХАН ТАНХИЛХАН ХҮРЭЛСҮХ ИХ ХУРЛЫН ТАНХИМД ХОЁУЛАНТАЙ НЬ ХӨТӨЛЦӨЖ ОРЖ ИРЭЭД ГУРВУУЛАА ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНДАА ШОРОНДОО ГУРВУУДАА ЯВЦГАА ЗАЙЛЦГАА ХҮҮРНҮҮД СОЛИОТНУУД МӨНГӨНИЙ ДОНГУУД
Учрал огцор далд ор
Хүрэлсүх Ерөнхийлөгч дахиад л орж ирээд Засгийн газрыг нь огцруулах уу, эсвэл өөрийнх нь хүн болохоор өмгөөлөөд өнгөрөх үү? Харж л байя.
Сөрөг хүчин нь мөнгөөр чимээгүй болчихсон, одоо энэ улсад хэн ард түмний талд дуугарах юм бэ.
Төрийн ордонд байгаа улстөрчид чинь бүгд айдастай болчихож. Нэг нэгнийхээ хэргийг мэдэж байгаа болохоор хэн нь ч чанга дуугарч чадахгүй байна.
surteishd!! danh bol ene ulsad ih gai avchirsan l###r shvv
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ СУМЬЯАБААТАР ДАРГАА!!! ТА БГД-ИЙНХЭЭ 32-Р ХОРООНЫ 12, 13-Р БАЙРНЫ ДУНД БАЙДАГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ИРЭЭД НЭГ ХАРААЧ. ЗҮРХ ШИМШИРМЭЭР БОЛЖЭЭ. ХЭДЭН САРЫН ТУРШ ШҮҮ. ЯГ Л АГААРААС БӨМБӨГДӨӨД ХАЯЧИХСАН ШИГ. ТЭНД ТОГЛООМ ГЭХЭЭР ЗҮЙЛ Ч БАРАГ АЛГА. ХАЖУУД НЬ БАЙГАА МОД ЗҮЛГЭЭ ЗУН НАМРЫН ТУРШ АРЧИЛСАНГҮЙ. СӨӨГ, ЗҮЛЭГ НТРЭЭ ТЭГШИЛСЭНГҮЙ,ЗЭРЛЭГ НЬ БАРАГ МОДНООСОО ӨНДӨР УРГААД, СҮҮДРЭВЧИНД НЬ ХЭДЭН АРХИЧИД СУУЖ ХАРАГДАХЫН. АРЧААГҮЙ2 ГЭХЭД АРАЙ2 БНА ШҮҮ.
Мядагбадам та асуудлаа сайн нягталж байж бичвэл дээргүй юу.
Нягтлаад байх юм юу байна иргэд тэнэг биш долдой минь
Данхын угжны хүүхэн шаамий Мядгаа иймхэн зэргийн юм бичиж эзэндээ үнэнч гэдгээ харуулж байгаамаа ????????????
Чи учралын боовыг хөхдөг банди нь юм уу