УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-ын УТЗ-өөс "Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх эсэх" асуудлыг өргөн барина

АН-ын Улс төрийн зөвлөл өнөөдөр хуралдаж "Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх" эсэх асуудлыг УИХ-д оруулах асуудалд санал нэгдсэн байна. Мөн "намын гаргасан шийдвэрийг бүх шатандаа хэрэгжүүлнэ. Шийдвэрийг эс биелүүлбэл АН-ын дүрмийн дагуу хариуцлага тооцно" гэжээ.

Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн 44.1, 44.2 дэхь заалтыг ашиглан "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх" гэсэн тогтоолын төслийг өргөн барих нь. Ингэснээр Ерөнхий сайд Н.Учрал 64 гишүүний дэмжлэгийг авах шаардлага үүснэ гэсэн үг. Харин АН-ын бүлгийн 42 гишүүн Н.Учралыг огцруулах агуулга дээр намын бодлогоор хайрцаглагдах шаардлага үүссэн байна.

Хууль: Үндсэн хуулийн 44-р зүйл

1.Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.

2.Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

Эргэн сануулахад, Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн энэхүү заалтын дагуу "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх" асуудлыг парламентад өргөн барьж, олонхоор дэмжиглээгүйн улмаас огцорч байсан билээ.

Н.Учралд итгэл үзүүлэх эсэх" асуудлыг өргөн барьж, бүлгийн гишүүдийг энэ шийдвэрт бат зогсох шийдвэр гаргасан АН-ын УТЗ-ийн гишүүд

ҮБХ-ноос албан тушаалын дагуу батламжлагдсан УТЗ-ийн гишүүд:

  • Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл,
  • УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж

ҮБХ-ноос сонгогдсон УТЗ-ийн гишүүд:

  • Б.Бейсен,
  • Х.Болормаа,
  • А.Ганбаатар,
  • Д.Ганбат,
  • Б.Жаргалан,
  • Т.Батцогт,
  • Л.Даваасүрэн,
  • Б.Баянмөнх,
  • Да.Ганболд,
  • Н.Жавзанпагма,
  • Ш.Адьшаа,
  • И.Нарантуяа,
  • Ц.Одонтунгалаг,
  • Л.Одсэр,
  • Н.Пунцаг,
  • Э.Тамир,
  • М.Чимэддорж,
  • Д.Эрдэнэбат,
  • Ц.Батхуяг,
  • Ц.Оюундарь,
  • Б.Ган-Очир (АЗХ),
  • С.Мөнх-Эрдэнэ (АОХ),
  • О.Цоодол (ААХ)

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

hiitsgui heden yumnuud bolimoor yum odoo ajilaa hiitsgee lalruud

Холбоотой мэдээ

Back to top button