Нийгмийн

Үйл явдал: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний найман сарын үзүүлэлт танилцуулна

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 15-нд болох үйл явдал.

  • Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. 
  • УИХ-ын 2026 оны намрын чуулганыг нээнэ.
  • Их, дээд сургуулийн танхимын хичээл эхэлнэ.
  • 11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 8 сарын үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хороонд болно.
  • 11:00 цагт: Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс “Монголын бурхан шашны шинэ дурсгалт газар нээсэн” талаар хэвлэлийн хурал “Чингис хаан” үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд болно.  
  • 12:00 цагт: Олон улсын Ардчиллын өдрийг тохиолдуулан Ардчиллын төлөөх намууд нэгдэн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 
  • 14:00 цагт: УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы хуралдаан болно.
  • 16:00 цагт: Монгол-Хятадын уран бүтээлчдийн хамтарсан “Crossroads-2026” баримлын үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн “Арт” галерейд болно. 

Орон нутагт:

Өмнөговь: Хил хамгаалах байгууллагын 93 жилийн ой, “Хилчдийн өдөр”-ийг тохиолдуулан “Иргэн төвт төрийн үйлчилгээ” өдөрлөг болж байна. 

Үзэсгэлэн:

-“Дэлхийг Монголд-Монголыг Дэлхийд” гэрэл зургийн үзэсгэлэн “Норпэй арт” галерейд гарч байна. 

-Зураач, судлаач М.Батзоригийн “Гарц орц” гурав дахь бие даасан үзэсгэлэн “Б Контемпорари арт” галерейд гарч байна. 

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Адъяабазарын “Нарны талст 2” бие даасан үзэсгэлэн "HUE" арт галерейд гарч байна.

-“Отгонбаатарын оролдлогоос” эвхмэл бичгийн үзэсгэлэн Богд хааны ордон музейд гарч байна.

-“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд үргэлжилж байна.

Хилийн чанадад:

-БНХАУ-ын Шэньжэнь, Шанхай хотод Олон улсын дижитал эрчим хүчний экспо (International Digital Energy Expo-IDEE)-ын хүрээнд “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форум: Ногоон эрчим хүч ба цахим шилжилт” хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа болж байна. 

-Узбекистаны Самарканд хотод пара шатарчдын дэлхийн IIIолимпиад болж байна.

-Нидерландын Ситтард хотноо Монголын урлаг, соёл, уламжлал, хөгжмийг сурталчлан таниулах “Нүүдэлчид” үзэсгэлэн 9 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.

-ИБУИНХУ-ын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button