НИЙГЭМНийгэм мэдээ
Үйл явдал: “1000 сэтгүүлчийн форум” Хүүхдийн ордонд болно
Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 30-нд болох үйл явдалууд.
09:00 цагт: МСНЭ-ээс “1000 сэтгүүлчийн форум”-ыг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
- Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс “Завхан 2026” спортын хоёрдугаар их наадмыг Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулна.
- “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэн худалдаа Мишээл Экспо төвд болж байна.
- Шатрын эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Орон нутагт:
- Сэлэнгэ: “Хөдөлгөөнөөр эрүүлжье” сарын аян 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
- Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
- “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
- Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 11 дүгээр сарын 6-ныг хүртэл гарна.
- “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна.
Б.САНАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.