УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хоёрхон гишүүн ирцэнд ороход л чуулган эхэллээ, гэвч...

14.00 цагаас хойш спикерээ болон ирцэнд орсон бусад гишүүнээ хүлээлгэсэн УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан эхлэхэд ердөө хоёр гишүүний ирц хэрэгтэй болов. Уг нь Н.Учралын Засгийн газарт байгаа сайдуудаас Н.Номтойбаяр, Ч.Номин нар чуулгандаа оролцоход л ирц бүрдэхээр байгаа ч одоогоор тэгэх янзгүй байна.

Эсвэл өглөөхөн "чуулгандаа орно" хэмээн хэвлэл мэдээлэлд мэдэгдсэн ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан юм уу "Г.Тэмүүлэнгийн томилгоо орж ирэнгүүт Чуулганд орно. Л.Энх-Амгалан сайдтай холбоотой хяналт шалгалтын үр дүнг л хүлээгээд байна" гэсэн УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нар ороод ирэхэд л чуулганы ирц бүрдэх гээд буй.

Н.Алтаншагай, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ж.Ганбаатар, Ч.Номин, Л.Оюун-Эрдэнэ, О.Саранчулуун, Б.Тулга, М.Мандхай нарын МАН-ын бүлгийн гишүүдийг болон АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг намын бүлэгтэйгээ цуг ирж чуулганы ирцэндээ орохыг УИХ-ын дарга С.Бямбацогт шаардсаар л.

64 гишүүнтэйгээр чуулганы ирц бүрдэхийн тулд одоо хоёрхон гишүүний ирц дутуу байдалтайгаар 17 цаг 30 минуттай золгож байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Муу новшнуудийг бүгдийг нь зайлуулах юмсан энэ шантаажны нөхдүүдийг оюун эрдэнэ лалар амарбаясгалан лалар

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button