УЛС ТӨРУлс төрийн мэдээ
АН бүлгийн даргаа сонгохоор Х.Баттулгаас бусад нь цугласан бол МАН-ын ирц хүрээгүй байна
АН бүлгийн даргаа сонгохоор Х.Баттулгаас бусад нь цугласан бол МАН-ын ирц хүрээгүй, хуралдаан эхлээгүй байна.
Тодруулан хэлбэл, УИХ дахь МАН-ын бүлгийн хурал 10.00 цагт эхлэх товтой ч, гишүүдийн ирц нь хүрээгүй 38.2 хувьтай.
Эргэн сануулахад МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Чуулган, бүлгийн хурлынхаа ирц бүрдүүлэлт дээр анхаарна. Бүлэг 30|38 гэж хуваагдсан зүйл байхгүй" гэж мэдээлж байсан. Гэтэл начир дээрээ байнгын хороо, чуулганаас гадна бүлгийн хурлын ирц нь бүрддэггүй, дотоод, гадаад асуудлаа ярьж, хэлэлцэж чадахаа болив, тэд.
Г.МИШЭЭЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.