Энэтхэгт олон мянган хүн сонгуулийн ерөнхий комиссараа огцрохыг шаардаж жагслаа
Ням гарагт /2026.11.01/ Энэтхэгийн Дели хотод сонгуулын ерөнхий комиссар Гьянеш Кумарыг албан тушаалаа хүлээлгэн өгөхийг шаардаж олон мянган хүн жагссан байна. Энэхүү жагсаалаас гадна Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модиг эсэргүүцэн олон сар өрнөж буй Жоомны хөдөлгөөний бий. Ням гарагийн жагсаалыг сөрөг хүчин болох Конгрессын намын дарга Рахул Ганди удирдан явуулжээ.
Энэтхэг улс сонгууль өгөх боломжтой иргэдийн жагсаалтаа шинэчилсэн. Тус шинэчлэлийн улмаас олон сая иргэн сонгууль өгөх эрхээ зөрчүүлсэн гэж хүмүүс үзэж байгаа юм. Тус шинэчлэлийг сонгуулийн ерөнхий комссар Кумар удирдан явуулсан. Ганди энэхүү шинэчлэл нь Модигийн “BJP” намд давуу байдал үүсгэсэн гэж үзэж буйгаа илэрхийлдэг. Түүний удирдан явуулсан жагсаал, Жоомны хөдөлгөөн зэрэг сөрөг хүчний хөдөлгөөн нь Моди 2014 онд засгийн эрхэнд гарснаас хойш тулгарсан хамгийн том сорилт боллоо. Гэхдээ одоогийн байдлаар түүний засгийн газар тогтвортой байгаагаас гадна дараагийн парламентын сонгууль 2029 онд явагдана.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.