Оюу толгойн гүний уурхайд үйл ажиллагаа явуулдаг дөрвөн ААН-д зөрчлийн хэрэг нээжээ
Оюутолгойн гүний уурхайд уулын даралтын улмаас нуралт үүсэж, улмаар далд уурхайн +1300 олборлолтын түвшний штрек малталтад чулуулгийн нуралт болсны улмаас чичирхийллийн бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол өнгөрсөн аравдугаар сарын 29-нд гарсан. Ослын талаарх дүгнэлт, шалтгаан нөхцөлийг судлан тогтоох үүрэг бүхий Ажлын хэсгийг АҮЭБЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, ЭБМЗ-ийн төлөөллийг оролцуулан байгуулж, газар дээр нь ажиллуулж, хяналт шалгалтыг хийжээ.
Гүний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий дөрвөн аж ахуйн нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн зүгээс цаашид салбарын бүх түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангуулах хүрээнд мэдээлэл, сургалт, зөвлөмжийг эрчимжүүлж, урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо.
Оюутолгойн гүний уурхайд гарсан ослын дүгнэлт энэ долоо хоногийн лхагва гарагт гарах товтой байна. Урьдчилсан дүгнэлтээр ослын үед уул уурхайн инженерүүд шуурхай арга хэмжээ авч ажилласнаар хүний амь нас эрсдэхээс сэргийлж чаджээ.
Л.АРГАМЖИН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.