Хорлон сүйтгэх ажиллагааг таслан зогсоосныхоо дараа Эстони ОХУ-тай хилээ хаах боллоо
Эстонийн “Theod Systems” нэртэй дрон үйлдвэрлэгч компанид халдахаар завдсан гэх найман хүнийг тус улсын албаныхан бямба гарагт /2026.11.14/ баривчилсан юм. Уг халдлагын цаана ОХУ-ын Зэвсэгт хүчний тагнуулын алба байгаа гэж Эстонийн албан тушаалтнууд үзжээ.
Ийм учир Эстони улс арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн ОХУ-тай хиллэдэг боомтуудыг хаах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн байна. Тус улсын дотоодын аюулгүй байдлын алба болох “Kapo” ням гарагт мэдэгдэл хийхдээ, тэсрэлт үүсгэж “Theod Systems” компанийн барилгыг шатаах зорилготой үйлдэхээр бэлтгэж байсан гэжээ. Хууль сахиулах албаныхан баривчлагдсан хүмүүсийн тавыг нь үргэлжлүүлэн цагдан хорих хүсэлт шүүхэд гаргасан байна.
Эстонийн Ерөнхий сайд Кристен Михал мэдэгдэл хийхдээ, хилийг хаах шийдвэр нь цаашид гарч болзошгүй халдлагын эрсдэлийг бууруулах зорилготой гэжээ. Мөн Эстонийн батлан хамгаалах салбар, батлан хамгаалахын чадавхад халдах нь хүлээн зөвшөөршгүй зүйл гэсэн тодорхой дохиог өгч буй явдал болно гэж тэр нэмж хэлсэн байна. Ерөнхий сайд Михалын үзэж буйгаар энэ халдлага нь Эстони улс Украиныг дэмжиж байгаатай холбоотой аж.
Эх сурвалж: The Guardian













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.