Гадаад мэдээДЭЛХИЙ

Газрын тосны нийлүүлэлт нэмэгдэнэ гэх хүлээлтийн үр дүнд үнэ буурлаа

Ормузын хоолойгоор дамжих өнгөрөх газрын тосны урсгал дайны өмнөх үе рүү дөхөн очиж, аравдугаар сард газрын тос хамгийн их импортлогч БНХАУ-ын нефть боловсруулалт буурчээ. Үүнтэй холбогдуулан газрын тосны нийлүүлэлт нэмэгдэнэ гэх хүлээлт үүссэн тул өнөөдөр /2026.11.16/ үнэ буурсан байна. Тодруулбал 12:00 цагийн орчим Брент маркийн газрын тосны фьючерс 0.6 хувиар буурч баррель нь 95.3 ам.доллароор арилжжээ.

Өмнөх долоо хоногийн баасан гарагт /2026.11.13/ арилжаа хаагдахад газрын тосны үнэ мөн буурсан үзүүлэлттэй байсан юм. Үүнээс өмнөх долоо хоногт Брент маркийн газрын тос болон АНУ-ын WTI маркийн газрын тосны фьючерс 16 болон 13 хувиар тус тус буурчээ. Олон улсын эрчим хүчний агентлаг баасан гарагт мэдээлэхдээ энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны зах зээл дахин нийлүүлэлтийн илүүдэлтэй болно гэсэн юм. Тодруулбал дөрөвдүгээр улиралд газрын тосны нийлүүлэлт өдөрт дунджаар 105 сая баррель байх төлөвтэй гэж тус агентлаг мэдэгджээ. Энэ нь дэлхийн өдрийн хэрэгцээнээс 1.7 сая баррелиар давсан үзүүлэлт юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button