НИЙГЭМНийгэм мэдээ

Үс засуулахад нас уртсах сайн өдөр

Аргын тооллын 2026 оны арваннэгдүгээр сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын шинийн 8. Өвлийн тэргүүн сарын шарагчин гахай сарын гурван хөх мэнгэтэй, цагаагчин хонь өдөр.

Энэ өдөр эм найруулах, эд мал авах, хувцас хэрэглэл олох, худалдаа арилжаа хийх, буян номын үйл үйлдэх, үр тарих, хөрөнгө хуваах зэрэгт сайн. Харин хол замд гарах, газар тариалан эрхлэх, хурим найр хийх, хувцас эсгэх, оёход цээртэй.

Үс засуулахад нас уртасгах сайн өдөр. Бар, туулай, могой, бич, нохой, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг. Туулай, гахай жилтнээ сайн, үхэр жилтнээ болгоомжтой байхыг зурхайд тэмдэглэжээ.

Нар 07:59 цагт мандаж, 17:15 цагт жаргана. Билгийн тооллын шинийн 8-ны өдөр гурван санг тахих, дайсныг номхотгох, саад тотгорыг арилгах зан үйлд сайн хэмээн үздэг. Өвчин туссан бол 10 хоногийн дотор эдгэрэхийн шинжтэй гэж зурхайд буужээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button