НИЙГЭМ
Маргааш бүх нийтээр амарна
Маргааш буюу арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тохиож, бүх нийтээр амарна.
Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан түүхтэй. Энэ жил уг түүхэн үйл явдлын 102 жилийн ой тохиож байна.
Ташрамд дурдахад, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.9-д заасны дагуу бүх нийтээр амрах баярын өдөр болгон хуульчилсан байдаг.
Д.МАРАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амрах шаардлагагүй, зүгээр тэмдэглэлт өдөр болгох хэрэгтэй!!! Харин 12-р сарын 29-нд нийтээр амрах ёстой!!!