ЭРҮҮЛ МЭНД
ЭМЯ: Сургууль, цэцэрлэгийн карантиныг ирэх сарын 30 хүртэл сунгах САНАЛ ГАРГАНА

Эрүүл мэндийн яам дөнгөж сая өөрийн цахим хуудсандаа 2020.04.30-ны өдөр хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж буйгаа дурдсан байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манай улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ гэж яамнаас үзэж байгаа аж.
Эрүүл мэндийн яам уг саналаа Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.