Нийгмийн

УОК: Тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдийг ТӨЛБӨРӨӨ төлсөн үед пасспортыг олгоно

УОК-ын Шуурхай штабаас тусгай үүргийн онгоцоор ирсэн 986 иргэний тусгаарлагдах асуудлаар мэдээлэл хийв. Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 252 зорчигчийн гадаад пасспортыг хурааж авсан гэв. Зорчигчдыг тусгаарлагдах үеийн төлбөрөө бүрэн төлсөн үед гадаад пасспортыг олгох болно гэдгийг хэллээ.

Мөн тусгаарлагдах байранд буй иргэд нөхцөл байдлыг ойлгож, энэ онцгой үеүдэд ажилчидаас зочид буудлын үйлчилгээг нэхэхгүй байх, зочид буудал болон сувилалд тусгаарлагдаж байгаа иргэд тагтан дээр гарахгүй байхыг сануулав.

Тусгаарлагдсан иргэдийн ачааг каргогоор иргээж буй бөгөөд бүрэн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсний дараа эздэд хүлээлгэн өгөхийг хэлэв.

УОК:

Өмнөх ирсэн иргэдийг тусгаарлаагүй хэмээх асуудал их яригдсан. Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ирсэн зорчигчоор асуумж асууж, биеийн ерөнхий үзлэгийг хянасны дараа ХӨСҮТ-д хүлээлгэн өгч байгаа. Иймд тусгаарлалтанд авч буй иргэдийг сул явуулж байгаа гэсэн ойлголт байхгүй. Коронавирусийн цар тахлаас үүдэлтэйгээр бусад орноос хүнсний болон бусад бүтээгдэхүүний тээвэрлэлтийн асуудал яригдаж байна. 23 хүнсний машинуудыг цуваанд оруулж, өнөөдөр Улаанбаатар руу оруулж байна. Орж ирсэн машинуудад ДЭМБ-ын чиг үүргийн дагуу ариутгалд оруулж, жолоочийг тусгаарлах арга хэмжээг авч ажиллана. Монгол улс хүнсний бараа бүтээгдэхүүний ихэнхийг импортоор оруулж ирдэг учраас ариутгал халдваргүйжүүлэлтийг сайн хийсний үндсэн дээр бүтээгдэхүүнийг оруулж ирэх нь чухал.

МХЕГ:

"746 хоол үйлчилгээний газрыг 5179 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Зөрчил гаргасан байгууллага, иргэдийг аль болох зөвлөгөө өгөх байдлаар асуудлыг шийдэж байна. Гэвч хүнсний хадгалалтын горим зөрчигдсөн, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг устгалд оруулсан.

ШӨХТГ:

"Улс оронд бий болоод байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хувьд хяналт тавьж ажиллаж байна. Өчигдрийн байдлаар хэрэглэгчийн төлөө газрын утсанд 134 мэдээлэл худалдаа үйлчилгээний байгууллагын үнэтэй холбоотой дуудлага мэдээлэл ирсэн. Бараа бүтээгдэний үнийн өсөлт үүсгэхгүйн тулд худалдаа эрхлэгчдэд хяналт тавьж ажилласан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button