НИЙГЭМ

Д.Нямхүү: Тохиолдол нэгээр нэмэгдэж, эмчлэгдэж байсан гадаадын бүх иргэн эдгэрлээ

Өнөөдөр /2020.05.05/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,

“Өчигдөр нийт таван лабораторид 307 хүнд шинжилгээ хийсэн. Франкфуртын тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд манай улсад батлагдсан нийт тохиолдол 41 боллоо.

Мөн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан Туркийн нэг иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Үүгээр манай улсад эмчилгээ хийлгэж байсан коронавирус туссан гадаадын бүх иргэд эдгэрлээ” гэлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button