Нийгмийн

Ш.Амгалан хурандаа ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн талаарх жиргээнээсээ болж баривчлагдсан уу

Тагнуулын Ерөнхий газрын Гадаад тагнуулын хэлтсийн дарга асан Ш.Амгаланг тавдугаар сарын 03-ны өдөр гэр бүлээрээ 22-ын товчооны орчимд салхинд гарч явахад баривчилжээ. Тодруулбал, нүүрэндээ баг өмссөн ТЕГ-ын албан хаагчид байж болзошгүй арав гаруй залуус хүч хэрэглэн авч яваад, гэрт нь нэгжлэг хийж, түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна.

Иймд түүний эхнэр zarig.mn сайтад энэ талаар ярилцлага өгсөн. Тэрээр “ТЕГ-ын одоогийн дарга үүрэгт ажлаа 2016 онд хүлээж аваад миний нөхөр Ш.Амгаланг ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг удаа дараа шүүхийн байгууллагад өгч байсан.  Харин өчигдөр түүнийг барьчихлаа. Учир нь манай нөхөр твиттерт жиргэдэг. Ийм учраас түүнийг цагдан хорьсон гэж” гэсэн байдаг. Баривчилсан шалтгаан нь “жиргэдэг”-тэй нь холбоотой хэмээн ярьжээ.

Түүний жиргэдэг твиттер хаягийг zarig.mn сайтын сэтгүүлчид ил болгосон. Тэрээр “Baatar02” гэх хаягаар жиргэдэг байсан аж.

Харин жиргээнээс дараах гурван жиргээ анхаарал татсан юм.

Дөрөвдүгээр сарын 29-нд: Гэрэл дарга огцроход дотор нь Тагнуулын байгууллагыг зөв удирдаад аваад явчих залуус бий шүү.

Дөрөвдүгээр сарын 29-нд: 1998.10.02-нд аймшигт аллагын талаар энэ нөхөд үгээ хэлэх болсон. Жинхэнэ үнэнийг энэ нөхөд л хэлнэ.Тагнуулын байгууллагыг дахин дахин гүйж ирээд тасралтгүй л удирдаж байна.

Дөрөвдүгээр сарын 30-нд: “Тагнуулын дарга бригадын генерал Гэрэл ажлаа өчигдөр өгчихсөн үү? Өгөөгүй бол удахгүй л дээ”

Дашрамд дурдахад, Генерал Д.Гэрэл 2017 онд ТЕГ-ын даргаар ирсэн өдрөө Ш.Амгалан хурандааг ажлаас нь халж байсан тухай сэтгүүлчид жиргэжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button