УЛС ТӨР

“Хүмүүнлэгийн боловсролыг дэмжих хуулийн төсөл”-ийг боловсруулжээ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва нар өнөөдөр /2020.05.05/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэд Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Өнөөдөр арван хүүхэд тутмын найм нь хүчирхийлэлд өртчихөөд байна. Хоёр хүүхэд тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэлд өртсөн. Монгол хүний ёс суртахуун хурдацтайгаар бууран доройтож байна. Нэгнийгээ тамлан яргалж, буянт малаа буудан хөнөөж байгаа гээд аймшигт хэргүүд гарах боллоо. Ёс суртахууны байдал алдагдахын хэрээр айл гэрийн аз жаргал багасаж, улс орны хөгжил бууран доройтож, архинд живж, төрийнхөн нь авлигад автаж байна. Тиймээс хүүхдэд багаас нь хүмүүнлэгийн боловсрол олгодог болъё гээд энэ хуулийн санаачиллаа. Ирэх долоо хоногт хэлэлцэх байх аа” гэлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Энэ хууль бүх насны хүмүүст хамаарна. Насны хязгааргүй. Энэхүү хуулиар гэр бүлийн хүмүүжлийг дэмжих, эцэг эхийн үүргийг нэмэхээр хуульчилж өгсөн. УИХ-ын даргаас чиглэл өгсөн. Дээр нь Ерөнхий сайд, Засгийн газраас нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд өргөн ажлыг хийж байна. УИХ-ын даргаар ажиллаж байсан Төмөр-Очир багш хуулийн төсөл дээр олон ажил ажилласан хэмээн тодотголоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button