УЛС ТӨР

Өнөө цагийн Г.ДОРЖЗОДОВ

АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ намын дарга С.Эрдэнэтэйгээ муудалцаад намаасаа гарч байгаагаа мэдэгдсэн. Тэрээр С.Эрдэнийг АН-ын даргаас буутал намаасаа түр явж байна гэсэн юм.

Тэдний муудалцах шалтгаан нь нэр дэвшигчдээсээ дэнчингийн мөнгө авч байгаа асуудал. Д.Мөнх-Эрдэнийн хувьд дэнчингийн 100 сая төгрөгөө тушаагаад Баянхонгор аймгаасаа нэр дэвшихээр болоод байсан билээ. Гэвч тэрээр “100 саяа өгсөн хүмүүсээс С.Эрдэнэ дарга нэмж 200-300 сая төгрөг нэхэж байгаа” гэж мэдэгдсэнийхээ дараа ийнхүү намаасаа гарсан.

Удалгүй түүний ҮБХ-ны хуралдаан дээр даргатайгаа хэрэлдэж, улмаар намынхаа нэр дэвшигчидтэй байгуулсан 1, 2 дугаар шатны гэрээний заалтуудыг С.Эрдэнээр уншуулж буй аудио бичлэг нийтэд задарсан.

Тухайн бичлэгийг Д.Мөнх-Эрдэнэ санаатайгаар бичиж, сошиал орчинд тараасан гэгдэж буй. Тэрээр зориуд хэрүүл өдөж, гэрээгээ шаардсаар уншуулж, түүнийг дуу хураагуурт хурааж цацсан өнөө цагийн Г.Доржзодов хэмээгдэж байгаа юм.

У.УЯН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

10 Сэтгэгдэл

  1. Гайгүй шударга, зөв дуугардаг з####уу шиг санагдсан. Өөр намд орно биз. Гол нь ханатай, зөв яваарай.

  2. Намд шигдээд байв#### өөрөө мафижсан сэтгэлгээтэй гэсэн үг.Намаасаа гараад хожим нь буцаж орно гэсэн л бол ####дсан цаг хугацаа боломж бололцоогоо хэд нуг####ж буцааж авнаа л гэсэн үг.

  3. Энэ МөнхЭрдэнэ чинь харин миний бодож байснаас тэс өөр зөв дуугарчихдаг.хэний ч өмнө үгээ хэлчихдэг сүрхий з####уу байна.Энэ эргэн тойрны олон бул хар чулууг мөргөсөөр байж зүрх нь үхчих бий дээ.

  4. С.Эрдэнийг хамга####ах ямар үндэслэл байна? Энэ чигээрээ орвол ялагдана ш дээ. З####уучууд нь яасан унхиагүй юм. Одоо л намаа шинэчилж, ирээдүйгээ бодох цаг шүү дээ???

    1. Намын ирээдүйг биш улсын ирээдүйг бодох цаг. АН-ын з####уучууд Эрдэнэ, Элбэгдорж, Бат-үүл, Сосорбарам мэтийн энэ муухай үеэ өнгөрөөсөн хэдэн бэртэгчингүүдэд бузарлагдаж дууссан намаа энэ удаа унагасан шиг унагаж цэвэрлэж авцгаа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button