НИЙГЭМ

"Фронт” С.Цэгмид гуайд Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медаль гардуулжээ

Дундговь аймгийн малчин, "Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмид гуайд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медаль гардуулжээ.

Аугаа Эх орны дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ баримтат кино хийж байгаа ба энэхүү кинонд С.Цэгмид гуайн дурсамж, түүний тухай оруулахаар болсон байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид сэтгэлийн бэлэг, тусламж хүргэж өгч байсны амьд гэрч болон үлдсэн хүний нэг бол “Фронт Цэгмид” гуай юм.

Бэлэг хүргэж өгөх үед 19 настай байсан залуу эмэгтэй одоо 100 нас руу дөхөж явна. Тэр үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэж өгсөн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг болсон тэрээр Свердловскийн галын шугаманд хуваарилагдан очиж, тэндээ 7-8 өдөр болж, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тараан өгч байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button