УЛС ТӨР

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөн томилогдоно

ФАТФ-ын саарал жагсаалтад орсон орнуудын эгнээд Монгол Улс багтсанаас үүдэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлж, дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн томилсон билээ. Тэр цагаас нэг дэд ерөнхийлөгчийн суудал эзгүй байж ирсэн.

Тэгвэл Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг түүний оронд томилохоор болжээ. Мөн дэд ерөнхийлөгчөөр Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайванг томилохоор болсон байна.

Монголбанк нь ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, хоёр дэд ерөнхийлөгчтэй байх зохицуулалттай.

Г.Дөлгөөний хувьд Төрийн банкны гүйцэтгэх захирлаар 2018 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр томилогдсон. Түүнийг Хэнтий аймгийн Засаг дарга Г.Ганбямбын хүү юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкинд дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан юм.

Харин Дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайван томилогдох аж. Тэрээр Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй. УИХ-ын дарга Г.Занданшатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхад нь туслахаар ажиллаж байсан.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

nobsh um aa.

зочин
зочин

Боловсрол өндөртэй, мундаг залуу томилогдон банкны салбарыг шинэ түвшинд авчрах Банкны салбарын реформыг эхлүүллээ

Холбоотой мэдээ

Back to top button