УЛС ТӨР

Ерөнхий сайд ‬У.Хүрэлсүх мэдээлэл ХИЙНЭ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр 12.00 цагаас олон нийтэд хандаж мэдээлэл хийнэ.

Тэрээр эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар танилцуулна гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас иргэдийн орлогыг бууруулахгүй байх, ААН-үүдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор:

  • Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх.
  • Иргэдийн хэрэглээний зээлийн үндсэн төлбөр, хүү төлөх хугацааг зургаан сараар хойшлуулах.
  • Ипотекийн зээлтэй иргэдийн үндсэн төлбөр, хүү төлөлтийг зургаан сараар хойшлуулах.
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2019 оны тайлангаар 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой татвар төлөгч 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олсон үйл ажиллагааны орлогод ногдох албан татвараас чөлөөлөгдөх.

болон өөр бусад арга хэмжээнүүдийг авсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button