УЛС ТӨР

Хүнсний талоны мөнгийг хоёр дахин нэмж 32 мянган төгрөг болголоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.

Үүнд мөнгөн тэтгэмжийн талаар зарим өөрчлөлт оруулсан ба эмзэг бүлгийн айл өрхөд олгодог хүнсний талоны мөнгөн дүнг нэмжээ. 

Тодруулбал, тэд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон авдаг байсан бол 32 мянган төгрөг болгон өсгөж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ.

Энэ сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл энэ шийдвэр хэрэгжинэ гэлээ. Хүнсний талоныг эмзэг бүлгийн 112 мянган иргэнд олгодог аж. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-05-06 13:08

mundag saihan medeegeer duuren odor bna

Холбоотой мэдээ

Back to top button