УЛС ТӨР

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томилохыг дэмжив

Монголбанкны ерөнхийлөгч Б.Баяртсайханыг чөлөөлж, дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг оронд нь томилсноос хойш төв банк таван сар гаруйн хугацаанд дэд ерөнхийлөгчгүй явж ирсэн билээ.

Тэгвэл тус банкны дэд ерөнхийлөгчөөр Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайваныг томилох гэж байгаагаас гадна одоогийн тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэгийг чөлөөлж, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнийг түүний оронд томилох саналыг өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд дэмжжээ.

Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайваны хувьд Санхүүгийн зохицуулах хороонд шинжээч, ахлах мэргэжилтэн, ГХЯ-нд мэргэжилтэн, Bank of America-д шинжээчээр тус тус ажиллаж байгаад Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байжээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэж, шийдвэрлэх юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button