НийслэлНИЙСЛЭЛ

Дөрөв дэх цахим дуудлага худалдаа энэ сарын 14-ний өдөр болно

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн ээлжит цахим дуудлага худалдааг 12 байршилд 2020.05.14-ний өдөр зарлаж байна. Тухайлбал:

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар, Сонгинохайрхан дүүрэг  21 хороо 

  • Рашаант өртөөний зүүн талд, 1 га газар,
  • Баруун турууны давааны баруун хойд талд 1,2 га  болон  0,5 га газар,
  • Ар Шижирийн аманд, тус бүр нь  0,5 га хэмжээтэй  зэрэгцээ дөрвөн байршил   

Орон сууцны зориулалтаар Хан-Уул дүүргийн  21 хороо  Морингийн гэр хорооллын урд, 1,5 га газар,

Худалдаа үйлчилгээний зориулалтаар Багануур дүүрэг  3 хороо Мянганы зам дагуу, Хилчин хэсгийн зүүн талд зэрэгцээ орших  2 га газар болон Төв аймаг орох зам дагуу,0,5 га газар,

Үйлдвэрлэлийн зориулалтаар Налайх дүүрэг 5-р хороо, Гандан уулын урд талд, 0,5 га  газар дуудагдна.

Цахим дуудлага худалдаа 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн өглөөний 09:00 цагт эхэлнэ. Дуудлага худалдаанд оролцогч хүсэлтээ 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 05 дугаар сарын 14-ний өдрийн 08:30 цагийн хооронд WWW.MLE.MN цахим системээр бүртгүүлэн баталгаажуулна.

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button