УЛС ТӨР

МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших ЭРХГҮЙ боллоо

МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших эрхээ дахин хасууллаа. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн 2020 оны тавдугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн.

Хуралдаанаар, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.”,

32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан юм.

Ингэснээр авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байгаад 2013 онд суллагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

Энхбаяр ч аргагүй их нууц мэддэг болотой. Хүүхний бөгс илэх донтой үндсэн хуулийн цэцийн гишүүн өөрөө зайлаач дээ.Энхбаярын намыг дэмжмээр санагдчихлаа.МАН ч Энхбаяраас үхтлээ айж байна шүү. Яагаад вэ.Зүгээр л нэр дэвшүүлээд үзээч дээ.

баяраа
баяраа

хахаха зүгээр л хардах сэтгэлгээнээсээ салаач. харин ч монгол төр цэвэрших маш том заалт. энэнг ганц энхбаяраар ойлгож болохгүй. энхбаяр ч угаасаа энэ бүх булайг өөрөө үүсгэсэн хүн.

зочин
зочин

Энэ хүнийг үзэн ядах хугацаа нь дуусах болоогүй юмуу Ингэтлээ их айж байгаа дээдсүүд Багабаньд тэргүүтэй оюу толгойг худалдагсад үйлийн үрээ үүрэх цаг чинь их ойрхон болсон гэдгийг санаж яваарай.

Зочин
Зочин

Н.Энхбаяр бол хаглан бутаргагч, хардан үймүүлэгч, халхлан авилагч, хахуульдан эзэгнэгч чинйи хэрэггүй.

Зочинasdas
Зочинasdas

Enhbayar bol Mongoliig avilgald jivuuleed daraa ni uuruu ternihee zoliond yavsan hun. Ene hun odoo gertee suusan ni deeree.

иргэн
иргэн

Манай хүнийг улс төрөөс ингээд буланд шахаад орхив. нэр хугарахаар яс хугар гэдэг л боллоо доо. энэ хүн бол хэлмэгдсэн хүн гэдэг ангилалд орсон явж байгаа. ард олон энэ хүнийг шууд сонгоод гаргаад ирэх боломж маш өндөр байгааг ойлгож байгаа

Зочин
Зочин

Энхбаяр ч одоо нийгэмд нэг их сайн зүйл авчирахгүй байхаа.

ИРГЭН
ИРГЭН

МАШ ЗӨВ. ХҮРД ЭРГҮҮЛЭХ БОЛОМЖ НЭГ Л УДАА ИРДЭГ. АРД ТҮМЭН БОЛОМЖ ОЛГОСОН. ОДОО БОЛНО.

Zochin
Zochin

Ene hulgaich luivarchid avilgalchidiig bugdiig n yallah heregtei ter orlog n ogtsom usuud baigaa nuhduudiigch turiin bosgoor alhuulah hereggui.

Холбоотой мэдээ

Back to top button