УЛС ТӨР

ЧУУЛГАН: ОБЕГ-ын дарга Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар томилов

УИХ-ын өнөөдрийн /2020.05.07/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн томилох, зөвшилцөх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо.

Өөрөөр хэлбэл, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 97.5 хувийн саналаар Т.Бадралыг Элчин сайдаар томилохыг дэмжсэн юм.

Элчин сайдаар томилогдож байгаа Т.Бадрал нь 2004-2005 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005-2006 онд Онцгой байдлын ерөнхий газрын Стратегийн төлөвлөлт, гадаад харилцааны газрын дарга, 2008 онд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2009-2015 онд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Улсын Онцгой комиссын орлогч даргаар ажиллаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гайхаж байна.
Гайхаж байна.
5 сар 7, 2020 11:51

Төрийн �##�банд ажиллаад 16 жилийн дотор генер�##� бас элчин сайд болжээ. үнэхээр чадвартай мундаг хүн үү эсвэл.

Сэтгүүлч
Сэтгүүлч
5 сар 7, 2020 12:04

Одоо хүлээн авах орноос ирэх агремен буюу зөвшөөрлийг хүлээнэ. Дараа нь Ерөнхийлөгч зарлиг гаргаж томилно. Ийм болохоор ТОМИЛЛОО гэж бичих нь энэ т�##�аар юу ч мэддэггүй сэтгүүлчийн буруу.

Сэтгүүлч
Сэтгүүлч
5 сар 7, 2020 12:05

Их хур�##� зөвшилцөж, сан�##� хураадаг.

Холбоотой мэдээ

Back to top button