ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг дамжуулж байна
УИХ-ын чуулган өнөөдрийн /2020.05.07/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэд хэдэн томилгоо хэлэлцэх юм.
Дөнгөж сая Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвшингийн Бадралыг томиллоо. Мөн Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Намсрайн Эрдэнэтуяаг тус тус томилов.
Үргэлжлүүлэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан О.Эрдэмбилэгийг чөлөөлж, уг албан тушаалд Г.Дөлгөөнийг томилох, мөн Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Г.Энхтайваныг томилох асуудлыг хэлэлцэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.