УЛС ТӨР

ЧУУЛГАН: Г.Дөлгөөнийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилов

УИХ-ын чуулганаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх болон томилох асуудлыг хэлэлцэв.

Дээрх албан тушаалыг хашиж буй О.Эрдэмбилэг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, дэмжсэн. Тэгвэл өнөөдөр чуулганаар гишүүдийн 74.5 хувийн саналаар дэмжлээ.

Улмаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томилох асуудлыг хэлэлцэн, 76 хувийн саналаар дэмжлээ.

Г.Дөлгөөн нь 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембург Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-05-07 12:47

TA NAR OORSDOO ONDOGII N DARUULAAL BGAAD BHIIMUU. ENE METCHILEN. ENE JAAL ULSAD BISH HUWIIN SECTOROOR AMIDRAH CHADWAR BGAA ESEHIIG EHLEED SHALGAAD UZCHIHEECH.

Иргэн
Иргэн
2020-05-08 10:50

Доллёрын ханшийг буулгахгүй хүчээр бариад байгаа нь хэнд ашигтай вэ!!!уул нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр зохицуулах ёстой гэтэл манайд эсэргээрээ байгаа нь монгол банканд л учир байна 90оны 20 -р тогтоолын эсэргээр мөнгөө 2 дахин чанг�##�

Холбоотой мэдээ

Back to top button