УЛС ТӨР

Д.Дамба-Очир Дундговийн тойргоо Сү.Батболдод алдаж, ЖИЙГДЭХ ҮҮ

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Дундговийг тойргоо Сү.Батболдод алдаж, тойроггүй болно гэх мэдээлэл цацагдаж эхлээд байна.

Түүний хувьд 2016 оны сонгуульд Эрдэнэтэд нэр дэвшиж ялсан ч, 2020 оны УИХ-ын сонгуулиар эцэг, эхийнхээ төрсөн нутаг Дундговьд нэр дэвшихээр бэлтгэж, тойргоо тордож ирсэн. Гэвч нам нь түүнийг шахаж тойргийг нь Сү.Батболдод өгөхөөр болсон гэх мэдээлэл гараад байна.

Сү.Батболдын хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрээр өнгөрөгч сонгуулиар Сүхбаатар дүүргээс сонгогдсон. Харин энэ жил ээжийнхээ нутгийг бараадаж, Дундговиос өрсөлдөхөөр бэлтгэж базааж эхэлсэн аж. Эл тойрогт мөн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн нэр яригдаж байгаа. 

Д.Дамба-Очирын хувьд ЖДҮХС-аас зээл авсан хэрэгт нэр холбогдон прокурорт хянагдаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирэх ч магадлалтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-05-07 14:02

Сү Батболд гэж нэг чимээгүй дайсан байнаа. офшор данстай, таван тогойл бөөнөр нь авахыг санаархаж байгаад Зүүн Цанхи гэгч өрөмийг нь авч үлдсэн этгээд

Unen
Unen
2020-05-07 14:56

Энэ хоёр хоюулаа хэрэггүй ээ тонилбол таарна

Холбоотой мэдээ

Back to top button