НИЙГЭМ

Чингэлтэй дүүрэгт тогтоосон хөл хориог цуцаллаа

“Covid-19” халдварт цар тахлын хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгуулах ажлын хүрээнд өнөөдөр /2020.05.07/ 08.00 цагаас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм тогтоож, хөдөлгөөн хязгаарласан.

Хөл хориог Төв шуудан-Баруун дөрвөн зам-Гэсэрийн уулзвар-Эх нялхас-Баянхошууны хөтөл-Халзангийн даваа-Сэлбэ гол дагуу Япон цогцолбор-7 буудал -32-ын тойрог- Баянбүрдийн уулзвар-Хүрд компанийн уулзвар гээд нийтдээ 63.9 км газарт тогтоож ажилласан.

Тэгвэл хуваарийн дагуу оройн 18.00 цагаас тус хөл хориог цуцалж, хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэллээ.

Чингэлтэй дүүргийн оршин суугчид болон тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд онцгой комиссыг шаардлагыг сайтар сахин биелүүлсэн гэж албаны хүмүүс онцолж байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button